m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 09:07
50
Гандангийн гудамжийг хүлээлгэн өгнө

БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд "Гудамж" төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа юм. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг маргааш 12.00 цагт албан ёсоор нээх юм. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж.