m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 09:07
46
Адвокат Сербийг дасгалжуулах тохиролцоонд хүрчээ

Оросын шигшээ багийг удирдаж байсан голланд мэргэжилтэн Дик Адвокат Сербийн багийг дасгалжуулах тохиролцоонд хүрчээ. Тэрбээр наймдугаар сарын 1-нээс ажлаа албан ёсоор хүлээж авах бөгөөд 2016 оны Европын АШТ-ийг дуустал гэрээ байгуулжээ. “Серб бол сайн баг. Бид хамтдаа Европын АШТ-ий эрхээ авна гэж найдаж байна” хэмээн Адвокат сэтгүүлчдэд ярьсан байна. Сербийн хувьд ДАШТ-ий урьдчилсан шатны “А” хэсэгт Бельги, Хорватыг өмнөө алдан Бразилийг зорих эрхээ авч чадаагүй. Харин “Евро 2016”-гийн урьдчилсан шатанд Португал, Дани, Серб, Армен, Албаний багуудтай нэг хэсэгт багтсан юм.