m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 09:18
77
ОХУ-д Монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

ОХУ-ын Тувагийн Цагдаагийн газраас Монголын иргэн Ц.Оюунгэрэлийг эрэн сурвалжилж байна. Ц.Оюунгэрэл нь 1971 онд төрсөн бөгөөд долдугаар сарын 7-нд Хандгайтын боомтоор ОХУ-ын хилийг нэвтрэн орсноосоо хойш сураггүй алга болоод байгаа аж.

Тэрбээр 2005 оны хар өнгийн, 3073 УВХ улсын дугаартай TOYOTA-СROWN машинтай явж байсан байна. Абакан хот руу явсан гэсэн мэдээлэл байгаа ч одоо болтол сураггүй байгаа тул Цагдаагийн газраас ямар нэг асуудал гарчээ гэж үзэн эрэн сурвалжилж байгаа юм байна.