m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 07:43
104
Залуусыг доромжилсныхоо төлөө уучлалт гуй МАН

МАН-аас өмнөх долоо хоногт "Монголын залуусын хоёрны нэг нь хар тамхинд донтсон. Нэг айлд нэг бөө, нэг архичин, нэг биеэ үнэлэгч байна" гэж уриа лоозон хийж, мэдэгдэл гаргасан нь залуусыг цочроогоод амжсан.

Фэйсбүүк хуудаснаа "Биднийг доромжилсон МАН-аас уучлалт хүсч байна. Нэр төрөө сэргээхэд залуус бүр нэгдэгцгээе" хэмээн долоо хоногийн турш зарласан. Энэ уриа ч амжилттай болж, өнөөдөр Тусгаар тогтнолын ордны өмнө 100 гаруй залуус нэгдэж, "Бид хар тамхичид биш, манай гэр бүлд биеэ үнэлэгч байхгүй" гэх зэрэг лоозонг барьж, тайван жагслаа. Тэд "Биднээс уучлалт гуй МАН" гэж хэлсээр байв.

Ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн залуусыг ингэж гутаасныхаа төлөө биднээс уучлалт гуй гэсэн шаардлагыг намын удирдлагуудад хүргүүлэхийг оролдсон юм. н.Батсайхан "Хаврын урь орж, намууд янз бүрийн жагсаал хийдэг нь нэгэнт моод болчихож дээ. Нийгэмд байгаа бухимдал, асуудлаа ярих нь тэдгээр хүмүүсийн эрх боловч залуус биднийг амандаа орсон муу, муухай үгээрээ доромжилж болохгүй. Биднийг төлөө ядаж чөлөөт цагаа өнгөрүүлчих олигтойхон газар бариад өгчихөж чадахгүй байж ийм юм яриад сууж байдаг улс төрчдийг үнэхээр их гайхаж байна. Залуу хүн бүр үүнтэй хэзээ ч санал нэгдэхгүй" хэмээн ярьсан юм.

Гэвч тэдний хүсэлтийг МАН-ынхан хүлээж авсангүй. Түүгээр ч барахгүй сэтгүүлчдийг явсан хойгуур Тусгаар тогтнолын ордонд үзэл бодлоо илэрхийлсэн гурван залууг цагдаагийнхан баривчилсан ажээ.