m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:22
64
"Google Glass" борлуулалт сайтай байна

Гүүгл компани өөрийн ухаалаг нүдний шилээ өчигдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гаргаж эхлээд байгаа билээ. Тэгвэл уг нүдний шилийг нэг цагийг дотор 15 мянган ширхгийг борлуулжээ.

Насанд хүрсэн хүн худалдан авах боломжтой уг ухаалаг шилний цагаан өнгийн хүрээтэйг нь түлхүү худалдан авч буй тухай Гүүгл мэдээлсэн байна.

Ийнхүү уг шилний үлгэр мэт яригдаж байсан олон боломжуудыг хэрэглэгчид өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой болох юм.

Уг шилийг худалдаалж буй үнэ нь 1500 ам.доллар аж.