m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:30
52
Барри О”Фаррел виноноос болж огцорлоо

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Австралийн долоон сая хүн амтай хамгийн том муж Шинэ Өмнөд Вэльсийн Ерөнхий сайд өнөөдөр огцорч буйгаа зарлажээ. Учир нь түүнийг гурван мянган долларын вино бэлгэнд авсан хэмээгээд буй бөгөөд өөрөө энэ мэдээллийг үгүйсгэж байгаа гэнэ. Тэрбээр 2011 онд Ник дэ Гироламо хэмээх бизнес эрхлэгчээс их хэмжээний бэлэг авснаа санахгүй байна гэжээ. Харин шалгалтаар Ерөнхий сайдын баярлалаа гэж бичсэн гар бичвэр олдсон байна. Австралийн Ерөнхий сайд Тони Аббот түүнийг “Авилгал биш, шударга байдлын илэрхийллээр халагдаж байна. Австалийн улс төрд ийм зүйл ховор байдаг” гэжээ. Харин сөрөг хүчний удирдагч Жон Каеэ “Энэ бол Барри О”Фаррелийн тухай биш, улс төрийн соёл юм” хэмээн хэлжээ. Шинэ Ерөнхий сайд ирэх долоо хоногт сонгогдох гэнэ.

Г.Төгөлдөр