m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.24 02:03
121
Осолдсон “Боинг-777” онгоцын зорчигчдын цогцос Нидерландад ирэв

Украины газар нутагт онгоцны ослоор амиа алдсан хохирогчдын цогцосыг өчигдөр лхагва гаригт буюу долдугаар сарын 23-нд Нидерланд руу илгээсэн байна. Амиа алдсан зорчигчдыг Украин улсын Харьковын олон улсын нисэх онгоцны буудалд хүндэтгэлтэйгээр үджээ.

 

Цэргийн тээврийн хоёр нисэх онгоц Эйдховены нисэх буудалд газардахад Нидерланд улсын хаан Виллем-Александер, гэргий Максима болон Ерөнхий сайд Марк Рютте нар хүлээн авсан байна.