m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:35
41
Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг тодорхойлох чуулган болно

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” хэмээх чуулганыг анх удаагаа энэ сарын 23-нд зохион байгуулахаар болжээ. Тус чуулганыг 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага болох “Автобуснэг ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар тус компани болон “Автобус-3” ОНӨААТҮГ бол хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК, “Цахилгаан Тээвэр”  ОНӨААТҮГ, Нийтийн тээврийн хөгжлийн консерциум оролцох аж. Энэхүү чуулганыг зохион байгуулсанаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого хөгжлийн гарцаа тодорхойлох юм байна. Мөн түүнчлэн энэ үеэр нийтийн тээвэр хэмээх нийгмийн захиалагт үйлчилгээг хүргэхийн тулд тус салбарын хүний нөөцийн бодлого стандарт ямар байхаас эхлээд Монголын нийтийн тээврийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бий боломж бололцоо болон судалгаа, хүн бүрт үйлчилгээг хүргэхийн тулд зам болон маршрутаа хэрхэн өөрчлөх, ямар байх гэх мэтчилэн олон асуудлыг  хэлэлцэх юм байна.

Н.Байгаль