m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:38
271
Гандангийн дэнж их хотын хөгжилтэй хэзээ хөл нийлүүлэх вэ

Гандантэгчинлэн хийдийг та ямар байгаасай гэж боддог вэ. Монгол Улсын шашны төв гэгддэг энэ байгууламжийн эргэн тойрон тоос шороо, нар салхинд гандсан навсгар хэдэн байшин гэр, бохир нь үнэртсэн орчинг лав хүсэхгүй нь ойлгомжтой. Гандантэгчинлэн хийдийн эргэн тойроны гэр хорооллыг хот дахин төлөвлөлтөнд оруулахаар болсон. Гэтэл өнөөг хүртэл ямар ч бүтээн байгуулалт эхлээгүй байна. Ганданд амьдардаг иргэд болон бүтээн байгуулалтын ажил нь ямар шатанд явааг сурвалжлахаар Ганданг зорилоо.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Гандан бол  эртний урчуудын бүтээсэн цутгамал, зурмал, хатгамал, судар ном гээд арвин өв соёл хадгалагдаж байдгаас гадна сүсэгтэн олны заяа төөрөгт засал ном айлддаг их хөлийн газар. Тиймдээ ч Гандангийн дэнж хотын ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан шашны төв, шашны зан үйл болон аялал жуулчлалын бүс байхаар төлөвлөгдсөн байдаг. Тиймээс ч гаднаас ирсэн жуулчид зайлшгүй очдог газрын нэг. Тиймээс хамгийн цэвэр ариун байх газар гэлтэй. Гэтэл өнөөгийн бодит байдалд аялал жуучлалын бүс нутаг, ариун номын газар гэхээсээ илүүтэй “архичны хөндий” шиг болчихоод байгаа нь хэн хүний нүдэнд ил харагдаж байгаа зүйл юм. Монголчууд бид сүсэг бишрэлтэй ард түмэн болоод л өнөөг хүртэл Гандантэгчинлэн болон бусад шашны байгууллагад хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, янз бүрийн зөрчил байсан ч нуун дарж, өөрсдийгөө буруутгаж ирсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэхдээ цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн бүхий л зүйл цаг үетэйгээ нийцүүлж өөрчлөгддөг хуультай. Гэтэл манай төв гандангийн орчим аль эртний буюу XX зууны өнгө төрхөөрөө байсаар байна.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Хотын төвд сүндэрлэх энэхүү “бохир” газрыг уг нь гэр хорооллын  дахин төлөвлөлтөд оруулсан. Тус дэнжид 862 хашаа байдгаас 812 айл нь газраа өмчилсөн аж. Үлдсэн нь инженерийн шугам сүлжээн дээр байгаа тул газрыг нь өмчлүүлээгүй юм байна. Тиймээс дахин төлөвлөлт хийхээр гандангийн 1700 гаруй айл өрхөөс судалгаа авахад ихэнхи нь газраа чөлөөлөхгүй гэсэн хариу өгсөн байх юм. Улмаар 400 ам. метр газрыг 60 сая орчим төгрөгөөр үнэлдэг төдийгүй нэг айл 80-100 сая гэх мэт ханш хэлээд хот төлөвлөлтийнхөний амыг тагладаг аж. Орчныг нь сайжруулж, дээрдүүлье гэж иргэдээс санал асуулга  судалгаа явуулж, дэд бүтэцийг хөгжүүлж, төвийн шугаманд холбохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, тэр хавийн гэр хорооллын айлуудтай хамтарч орчныг нь тохижуулж, үзэмжтэй болгох болсон.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. “Бохир” амьдралтайгаа зууралдах ухамсаргүй иргэд...

Гандантэгчинлэн хийдээр ороод гарсан жуулчид хуучны Монгол ахуй гэж андуурч тэр хавийн гэр хорооллыг ихэд сонирхдог сурагтай. Үнэндээ ганданг зорьсон иргэд арц хүжний үнэр гэхээсээ  тэр хавийн задгай жорлонгийн эвгүй үнэрт дарагддаг. Өвөл нь гудамжаар нь үнс, угаадас нь хөлдсөн нэг л бохир ахуйг Монгол ахуй гэж гаднынханд сурталчилж байгаа тэр хавийхан. Тиймээс ганданг юуны түрүүнд төвийн шугаманд холбох зайлшгүй шаардлага байгаа.

 

Өөрөөр хэлбэл, гал түлж, гадаа хүндрэх асуудлыг нь бүрэн цэгцэлнэ гэсэн үг.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Уг нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд харьяалагдах энэ хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яамны санаачилгаар, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ тавих төсөл хэрэгжихээр болсон байна. Энэхүү ажлыг хийхэд гэр хорооллын гудамжууд хоорондоо хамгийн багадаа зургаан метрийн зайтай байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэтэл одоо байдал дээрээ ихэнх гудамж уг хэмжээнд хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс төслийнхөн иргэдтэй уулзсан боловч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. Учир нь ихэнх оршин суугчид хашаагаа метр ч татахгүй хэмээн хүнийрхсэн байх юм. Гэхдээ бүх айл нь дургүйцээд байгаа гэж ойлгож болохгүй. Учир нь зарим айл нь инженерийн шугам сүлжээнд холбогдож, өтгөн шингэндээ холилдох бохир амьдарлаас салах хүсэлтэй байгаа. Гэтэл төсөл хэрэгжүүлэгчид айл нэг бүрийг инженерийн шугам сүлжээнд холбож өгч болохгүй гэдэг нь ойгомжтой. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Иргэд нэгдсэн тохиролцоонд хүрээд ажил эхлэх болвол иргэд кадастрийн зураг,  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ, хүсэлт бүхий өргөдлийн хамт авч ирээд гэрээ байгуулаад шугамаа тавиулж болно” гэлээ. Гэтэл дотор муухай оргим орчинд амьдрах хүсэлдээ хөтлөгдсөн хэсэг бүлэг нөхдүүдээс болж Гандангийн дэнж хөгжихгүй нь бололтой. Тиймээс ухамсар дорой хэсэг бүлэг эдгээр иргэдэд төр төмөр нүүрээ үзүүлж хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Учир нь Аялал жуулчлалын бүс нутагт, хотын төвд цэвэр амьдарч чадахгүй байгаа иргэдэд үүрэх хариуцлага байж болмоор санагдах. Уг нь Засаг дарга Э.Бат-Үүл тус гэр хорооллын иргэдтэй хамтарч Гандангийн өнгө төрхийг өөрчилнө гэдгээ амлаж байсан. Өөрөөр хэлбэл, иргэдийг өмчийн байшингийнх нь  өнгө төрхийг сайжруулах, дахин төлөвлөлтөд оруулснаар цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, засмал замтай болох асуудлыг ярьж байсан. Гэтэл энэ бүхэн сэрүүн зүүд болох нь. Тиймээс их хотын амьдралд хөл нийлүүлэн амьдрах төлөвшилгүй эдгээр иргэдэд төр өгч болсон ч авч бас болдог гэдгийг нэг хатуухан сануулах цаг нь болсон бололтой.

Түүнээс гадна иргэдийн 80-100 саяар үнэлж байгаа алга дарам газрыг бэлтэй нэгэн худалдан авч хоёр, гурван давхараас хэтрэхгүй байшин барьсаар байна. Хот дүүрэн эмх замбараагүй барилга мөн л ийм янзаар бий болсон. Одоо Гандангийн дэнж ч мөн адил зохион байгуулалтгүй хот төлөвлөлтийн нэг хэсэгт нэгдэж байна. Угтаа бол хотын төв, жуучдын очдог газар, улсын минь нүүр царай өнгө үзэмж болж буй энэ хэсэгхэн газрыг бүрэн хэмжээний цогцолбор болгочихвол хэн хэндээ хэрэгтэй л баймаарсан. Энэ бүхэнд анхаарал хандуулах төр, сэтгэл гаргах иргэдийн хичээл зүтгэл л дутагдаад байх шиг.

Хот дахин төлөвлөлтөөр Гандангийн дэнжийг ийм байхаар төсөөлжээ