m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:39
93
“Хангарьд-2014” уралдаан боллоо

Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хурд”  бага гурван уралдаан энэ жил нэрээ өөрчилж, “Хангарьд” нэртэйгээр зохион байгуулагдлаа. Тус уралдаан даваа гаригт Цагаан хөтөлд болж  300 гаруй хүлэг тоосоо өргөсөн юм.

 

Хязаалангийн уралдаанд 100 гаруй шандаст хүлэг гарааны зурхайгаас хөдөлснөөс

1.Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы саарал

2.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын амин хонгор

3.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Баярсайханы хул алаг

4.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы хээр

5.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ж.Мөнх-Эрдэнийн хар

 

Шүдлэнгийн уралдаанд 80 гаруй морьд гараанаас гарсанаас

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Нямбаатарын шарга

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Т.Төмөр-Очирын хээр

3.Төв аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач П.Баяраагийн зээрд халзан

4. Төв аймгийн П.Баяраагийн хонгор

5.Дархан-Уул аймгийн харьяат Бат-Эрдэнийн хар 

  Газар газрын 90 гаруй даага гарааны зурхайгаас хөдөлснөөс

1. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Нэргүйн саарал 

2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Амарсанаагийн хар

3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Л.Батмөнхийн хээр

4. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Э.Пүрэвдоржийн хул

5.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уяач Амарсанаагийн сартай хонгор хурдаллаа.

уг уралдаан жил болгон уламжлал болгон зохиох юм байна.