m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:53
73
Гэр хорооллын иргэд амьдрах орчноо сайжруулна гэвэл нийслэл дэмжинэ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлыг орон сууцанд оруулах боломжгүйгээс хойш өөрийн өмчлөлийн газар дээр нь ая тухтай, цэвэрхэн, тохилог орчинд аж төрөх боломжийг иргэдэд олгохоор болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчтэй ээлжит зангиагүй уулзалтаа хийсэн. Энэ удаагийн уулзалтаар гэр хорооллын Газар шинэчлэн зохион байгуулах журмыг ерөнхийд нь танилцуулсан юм. Уулзалтын онцлог нь иргэд идэвхтэй оролцож, хүссэн асуултандаа хариулт авсан юм. Энэхүү шинэ журмыг иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан “Гэр хорооллыг орох сууцжуулах төсөл”-тэй үргэлж андуурч ойлгодог учир тусад нь нэгдсэн мэдээлэл өгөхөөр болсон гэсэн юм.

Нийслэл хотод 28 мянган шахам га суурьшил бүхий газартай. Үүнээс 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг ажээ. Дээрх газарт 186 мянган гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инжнерийн болон нийгмийн үйлчилгээ хүртээмжгүй газарт оршин суудаг байна.

Үндсэн хуульд зааснаар иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах хүслийг төр хангана гэснээр иргэдийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтанд шаардлагатай талбайг гаргах эрхтэй юм.

Хамгийн гол нь иргэд өөрийн эзэмшлийн газраасаа тодорхой хувийг  ашиглуулснаар дэд бүтцэд холбуулан тохилог амны орон сууц болон үйлчилгээ эрхлэх, сургууль цэцэрлэг барих газрыг олгож байгаа.

Хамгийн гол нь иргэд өөрийн эзэмшлийн газраасаа тодорхой хувийг  ашиглуулснаар дэд бүтцэд холбуулан тохилог амны орон сууц болон үйлчилгээ эрхлэх, сургууль цэцэрлэг барих газрыг олгож байгаа. Хөндлөнгөөс харахад өөрийн эзэмшлийн талбайнаасаа хүнд өгч  байгаа юм шиг санагдах ч дэд бүтцэд холбогдоод ирсэн тохиолдолд газрын үнэ цэнэ нэмэгдэж,  ая тухтай орчин нөхцөлд амьдрах юм. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хүсэлтээ гаргасны дараа “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” хянан шалгаж үзээд иргэдийн төлөөллийн бүлэг байгуулан ямар төлөвлөлтөөр ямар бүтээн байгуулалт хийх талаараа нэгдсэн шийдэл хүрэх аж. Тэрнээс бол төр засаг уг ажилд иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд оролцохгүй юм. Айл өрхүүдийн хувьд эзэмшлийн талбайныхаа 20 хувийг ашигладаггүй гэсэн судалгаа гарчээ. Уг  талбайгаа 200 өрх зөв төлөвлөж чадвал 4000 ам метр талбайд амьдрах орчноо сайжруулахаас гадна, нөөц талбайгаа зарснаар тухайн газрын үнэлгээ нь өсөх юм. Нөөц болгон сулласан газартаа юү барьж болох, юү барьж болохгүйг иргэд өөрсдөө шийдэх жишээтэй. Ийм байдлаар гэр хорооллыг тохижуулаад зогсохгүй, том газартай ч үнэд хүргэж чадахгүй байгаа иргэдэд газраа багахан хэмжээгээр танаад үнэд оруулах боломжийг бүрдүүлж өгч буй. Хотын дарга “Газартай иргэд бизнес хийхийг нийслэл дэмжинэ. Газар бол инженерийн байгууламж тавиад үнэд ордог. Тиймээс тухайн газарт амьдарч байгаа иргэд нэгдэж, зохион байгуулалтанд орохыг хүсвэл нийслэлээс инженерийн шугам сүлжээг шийдэж өгөх бүрэн боломжтой. Ашиггүй бага талбайтай байснаас ашигтай бага талбайтай байсан дээр” гэлээ. Хамгийн гол нь инженерийн шугам сүлжээг хэсэгчилсэн дэд бүтэц болон сэргээгдэх эрчим хүчээр шийдэх тул одоо ашиглаж байгаа ДЦС-д ачаалал очихгүй гэнэ.

Өнөөдрийн байдлаар 30 мянган иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨГҮГ-аас давхардсан тоогоор 239 удаа бүлгийн уулзалт зохион байгуулж, 5000 иргэн хамрагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 30 мянган иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨГҮГ-аас давхардсан тоогоор 239 удаа бүлгийн уулзалт зохион байгуулж, 5000 иргэн хамрагдсан байна. Одоогийн байдлаар 230 бүлэг 40 иргэдийн түр зөвлөл байгуулагдаад төслийн ажлыг сонирхон судалж зарим нь ажил хэрэг болгож байгаа аж. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨГҮГ нь гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэдийн газар өмчлөх эрхийг хүндэтгэн, тэдний оролцоонд тулгуурлан гэр хорооллын бүсэд орчин цагийн тохилог, аюулгүй орчинг бий болгох зарчим баримталж байгаа аж.