m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 01:21
558
Та хэрхэн шинээр газар өмчилж авах вэ?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаанбаатар хотын 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам баталсан. Тэгвэл энэ журмын дагуу ирэх сараас эхний байршлуудад газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх юм байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоосон юм. Уг тогтоолын дагуу дээрх 52 байршлыг энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу 164 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой гэж үзжээ.  Иргэд дараах загварын дагуу цахимаар газраа өмчилж авах боломжтой юм байна.Сонгон шалгаруулалтанд оролцогч www.umch.ub.gov.mn цахим  хуудсаны холбогдох хэсэгт хандах юм байна. Та хэрхэн шинээр газар өмчилж авах вэ?