m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:47
37
Хаврын тарилалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хотыг дахин хөгжүүлэх тухай

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан даргалагчаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор уг төслийг хэлэлцүүлэх чиглэл өгсөн.   Энэ дагуу тус Байнгын хорооны Ажлын албанаас хуулийн төслийн холбогдох заалтад хууль зүйн шинжилгээ хийсэн байна. Байнгын хороо анх удаа хуулийн төсөлд хууль зүйн шинжилгээ хийж хуралдаанд оруулж ирж буйд гишүүдийн зүгээс талархаж буйгаа хэлж байсан.   Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс хуулийн төсөлд зарим хуулийн заалтуудтай давхардсан болон зөрчилдсөн заалтууд нэлээдгүй байгааг шүүмжилж байлаа. Түүнчлэн улсын хэмжээнд хот, суурин газруудыг дахин хөгжүүлэх тухай зорилтыг тодорхойлсон. Иймд энэ хүрээнд тосгоны эрх зүйн байдал болон хотын статусыг цогцоор нь шийдвэрлэх тухай асуудлыг ярих нь юу юунаас илүү чухал байгааг хэлж байсан юм.   Байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлэхдээ, энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо шийдэхгүй. Харин Байнгын хороо чиг үүргийнхээ дагуу холбогдох санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. Гишүүдийн шүүмжлэлтэй хандаж байгаа асуудлыг Байнгын хороон дээр нягтлан хэлэлцэж, гарсан бүх саналуудыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгана гэлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуулийн төслийн холбогдох заалтад хийсэн хууль зүйн шинжилгээний хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.  Үүний дараа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар арав гаруй хоногийн өмнө тус Байнгын хорооноос хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Байнгын хорооны тогтоолын гол санаа хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж үзсэн байгаа. Орон нутагт гарал үүслийн гэрчилгээ олгож байгаа хүрээнд жижиг мафи үүсчихсэн байдаг. Иймд эдгээр хууль бус үйлдлийг арилгахын тулд ногдуулж байгаа хариуцлагыг нь эрүүгийн хариуцлага болгох зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Тийм байж энэ асуудалтай хүчтэй тэмцэж чадна хэмээн үзэж буйгаа Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн бол Ц.Цолмон гишүүн, хууль бус мод бэлтгэх асуудалтай хэт хөөцөлдөөд, харин мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулах, иргэн хүн аль болох хуулийн дагуу мод бэлтгэх, албан ёсны дүрэм, журмын дагуу зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн хүн шинээр мод тарих, нөхөн сэргээх хөдөлгөөн өрнүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх асуудал нарийндаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны асуудал биш. Байнгын хороо мод бэлтгэлийг журамлах, ойн санг нэмэгдүүлэх асуудалд түлхүү анхаарал хандуулж, харин хулгайн мод бэлтгэлтэй тэмцэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хүрээнд авч үзвэл илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.   Ингээд тогтоолын төсөлд гишүүдийн гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.