m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:49
34
Ман Юнайтедийн бай Ilkay Gundogan Дортмунддаа үлдэхээр боллоо

Ilkay Gundogan Английн Манчестер Юнайтед болон Германы Байерн Мьюхэн клубуудын саналаас татгалзан Дортмунддаа үлдэх шийдвэр гаргаж, 2016 оны 6-р сар хүртэл гэрээгээ сунгалаа.

Ilkay Gundogan: "Миний клуб надад энэ онцгой багийн нэг хэсэг нь байж, үргэлжлүүлэх боломж олгосонд би маш их баяртай байна. Тун удахгүй би багийн нөхөддөө туслахын тулд чадах бүхнээ хийж эхэлнэ" гэжээ.

Дортмундын спорт хариуцсан захирал Michael Zorc: "Ноцтой бэртлийн нөхцөл байдлыг үл харгалзан Ilkay-тай шинэ гэрээ үзэглэсэндээ бид баяртай байна. Ирэх улирал бид түүнийг Боруссиа Дортмундын төлөө бүх потенциалаараа хүчин зүтгэнэ гэж найдаж байна." гэжээ