m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:49
128
Г.Баярсайхан гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүсдэг

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхийлөгчийн засаглалтай улс болохыг хүсдэг гэнэ. Тэрээр өнөөдрийн  Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр энэ талаар санаагаа илэрхийлээд авна лээ.

Г.Баярсайхан гишүүн хурал даргалах үедээ “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон”  хэмээн андуурч хэлсэнээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар” гэж залруулсан. Түүний андуурсан явдалыг зүгээр нэг хэл нь халтираад хэлчихээгүй байх гэж үзэх улс төрч байгаа юм.

Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь асуудлыг олон талд бус нэг дор төвлөрүүлэх, нэгдсэн бодлого гаргаж ажиллах сайн талтай гэж үзэх эрхэмүүд байдаг. Г.Баярсайхан гишүүн энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр зуураа ярилцаж, зөвлөлддөг байх гэсэн таамаг байна. Түүнээс гэнэт л түүний амнаас  “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон” хэмээн ам алдахгүй байсан болов уу. Г.Баярсайхан гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг зорьж явдаг бололтой.