m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:51
57
Г.Баярсайхан цэцэрлэгийн хүүхдүүдэд нэг тонн чацарганы шүүс өгөв

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 23 цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө.  Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах аяны хүрээнд нэг тонн чанарганы шүүсийг хүүхдүүдэд бэлэглэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хаврын урт өдрүүдэд хүүхэд багачууд хатгаа, ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулахад чанарганы шүүс амин дэмтэй. Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм” гэлээ.  Энэхүү чацарганы цэвэр шүүсийг “Грийн глобус” компанид үйлдвэрлэсэн ба тус компани сайн дураараа витаминжуулах аянд нэгдсэн байна. Шүүсийг 23 цэцэрлэгийн багш, эрхлэгч, нярав, эмч нарт хүлээлгэн өгсөн юм.