m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:52
65
Шар усны аюул тохиож болзошгүйг анхааруулав

Ус судлалын секторын мэдээллээр урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдах үзэгдэл тохиож байгаа юм. Үүнээс шалтгаалан Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа аж. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.