m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 07:05
261
Оддын гоо сайхны нууц жороос...

Холливудын одод үргэлж гэрэлтсэн сайхан арьстай, намирсан зөөлөн үстэй байдаг. тэд бүгд л өөр өөрийн гэсэн гоо сайхны нууц жортой. Бүсгүй та тэдний гоо сайхны нууц жорыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү?

Madonna

Түүнийг тавь гарсан ч гучтай мэт харагддаг гэдэгтэй зөрөх хүн бараг үгүй биз ээ. Мадонна өдөр бүр морин спортоор хичээллэж, байцааны шүүс, ногоон цай ууж загасны мах иддэг. Мөн тэрээр гоо сайхны тос, будаг шунхаа долоо хоног тутам шинэчилдэг гэнэ. Түүнчлэн Мадонна цаг үргэлж залуу сайхан харагдахын тулд өргөст хэмхээр байнга нүүрээ цэвэрлэдэг.


Halle Berry

Муур эмэгтэй Холли Берри хүний арьс суларч үрчлээтэх нь арчаагүйн шинж гэж үздэг байна. Тэрээр цаг зав гарвал усан спортоор хичээллэж, биеэ наранд шардаг гэнэ. Мөн булбарай зөөлөн арьстай байхын тулд сүү, тараг ууж, зөгийн балтай нөхөрлөж, унтахаасаа өмнө алит иддэг байна.

Reese Witherspoon

Гялалзсан, зөөлөн шаргал үст түүнийг Холливулын хамгийн сайхан үстэй бүсгүйчүүдийн нэг гэдэг. Тэрээр үсээ гялалзсан сайхан байлгахын тулд үсээ угаахаасаа өмнө толгойгоо хар байхуу цайны хандаар шавшиж, түүхий өндөг түрхдэг байна. шампуниар угаасныхаа дараа бага зэрэг цууны хүчил дусаасан усаар үсээ зайлж, дараа нь тосолдог байна.


Sophia Loren

Тэрээр тогтмол цагт унтаж, сэрдэг. Хан боргоцойн шүүс өдөр бүр ууж, тахиа болон цацагт хяруулын мах иддэг байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах дуртай боловч өөрийн жороор бэлтгэсэн тосоо түрхэж, нүүрээ арчлахыг илүүд үздэг.

Christina Aguilera

Кристина арьс хуурайшихыг үздэггүй. Хүн баясгалантай харагдахын тулд арьсаа чийглэг, өнгөлөг байлгах хэрэгтэй гэж үздэг байна. Кристина жирийн вазелиний шүтэн бишрэгч. Тэрээр вазелинийг химийн олон янзын бодис багатай, арьсанд хоргүй, харшил үүсгэхгүй гэдэгт эргэлздэггүй ажээ.