m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 10:05
33
Инээмсэглэхэд л хангалттай

АНУ-ын дижитал агентлаг “iStrategyLabs” хэмээх компани инээхэд л зургийг тань авдаг толь зохион бүтээжээ. Уг толь нь дотроо хүний царай, инээмсэглэлийг таньдаг авсаархан Мак компьютер болон нэмэлт төхөөрөмжүүдтэй байна. Мөн камертай бөгөөд хүнийг инээж эхлэхэд хоёр секундын дараа зургийг дардаг. Харин зураг дарж байгаа нь хажууд нь байгаа гэрлээр мэдэгддэг аж. Мөн янз бүрийн орчин нөхцөлд зураг авах боломжтой бөгөөд Photoboot програмаар шууд утсанд нь илгээдэг гэнэ. Тиймээс та инээмсэглэхэд л хангалттай.

Г.Төгөлдөр