m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 10:19
46
"Эврика" хурлаас эрдэм шинжилгээний олон судалгаа төрлөө

Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдсан "Эврика" багш, оюутны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд шилдгүүдээ тодрууллаа. Тус хуралд 110 гаруй оюутан залуус, 60 гаруй залуу багш нар өрсөлдсөн байна. Эдгээрээс шилдгийн шилдгээр залуу багш Ө.Бүрэнжаргал /ШУТИС/ “Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал” сэдвээр, оюутан Б.Жаргалсайхан /ШУТИС/ “Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” сэдвээр тавьсан илтгэлүүд шалгарлаа.

Мөн энэ жилийн “Эврика”-ийн шагналын сан нилээдгүй өндөр байсан, энэ нь ч оюутан багш нарын өрсөлдөөнийг улам илүү болгож байлаа. Шилдгийн шилдгээр шалгарсан залуу багш 1.500.000 мянган төгрөг, оюутан 500.000 мянган төгрөг, Сургалтын төрийн сангаас гурван сарын оюутны урамшуулал тэтгэлэгээр шагнууллаа.

Мөн энэ жилийн гол онцлог нь үндэсний хэмжээний томоохон компаниуд ивээн тэтгэсэн явдал байсан бөгөөд 10 салбар хуралдааны шилдгүүдийн шагналыг өөр өөр компани ивээн тэтгэсэн байна. Мөн ШУА-ийн хүрээлэн эл хурлаас гарсан бүтээлүүдийг цаашид судалгааны түвшинд гүнзгийрүүлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.