m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 10:22
75
Хөвсгөл аймгийг цасан бүрхүүл нөмрөв

Хаврын улирал шувтарч зуны эхэн сар эхэлсэн энэ үед өчигдөр оройноос нийт нутгаар хүйтэрсэн юм. Үүний улмаас нийт нутгаар бороо болон нойтон цас оржээ. Ялангуяа Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал зэрэг хэд хэдэн суманд ихээхэн хэмжээний нойтон цас орсон. Өчигдөр оройноос орсон цас өдрийн турш орсон тул дээрх газруудад цасан бүрхүүл нөмөрсөн байна.