m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 10:32
95
Хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт болжээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан хамтарсан 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 87/111/118 дугаар захирамж, тушаалын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын санаачлагаар зохиогдсон хууль хяналтын  байгууллагуудын  нэгдсэн зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагын албан хаагчдын дунд болжээ.

Зөвлөгөөн гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний үед ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн чиглэлээр илтгэл тавьж, ажлын хэсгийн ахлагч УЕП-ын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд “Прокурорын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэл, өөрчлөлт шинэчлэлт”-ийн талаар  мэдээлэл хийсэн байна.

Монгол Улсын Тахарын албаны дэд дарга, хууль зүйн доктор Б.Батзориг Гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан сэжигтэн, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Тахарын албаны тухай хууль, эрх зүйн тухай ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батболд Шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн чиг хандлага, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх зарим асуудлын хүрээнд харин ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэгдүгээр хэлтсийн дарга Э.Идэрцог Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найрууллагын тухай, энэхүү хуулиар цагдаагийн албан хаагчид хууль сахиулагч болсон, хууль сахиулагчдын нийгэм эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар  мэдээлэл хийсэн байна.

 Зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт Сэлэнгэ Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Чагдар болон хуулийн бусад байгууллагын удирдлагууд Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, байгууллагынхаа чиг үүрэг онцлог, тулгарч буй бэрхшээл, түүний даван гарах арга зам зэргийг нээлттэй байдлаар илтгэн танилцуулжээ.

  Харин гуравдугаар хэсэгт зөвлөгөөнд оролцсон хуулийн байгууллагын ажилчин албан хаагчид, иргэдийн төлөөллөөс өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар ярьж асуулт тавьж хариулт авах хэлбэрээр үргэлжилсэн байна.