m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 09:52
45
Хакүхо унаж, түрүү бөхийн өрсөлдөөн ширүүслээ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёгийн арван гурав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан нь мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Кисеносато нарын хооронд боллоо. Хоёр бөх нийт 45 барилдснаас 35-н удаа их аварга давж байсан бол үлдсэн 10-д нь озеки Кисеносато давж байжээ. Барилдаан эхлэхэд их аварга гарыг нь таллаж татаж урдуураа гүйлгэж дэвжээний захад шахахад Кисеносато тун мэдрэмжтэйгээр мушгиж их аваргыг давлаа. Башёг тэргүүлэгч Хакүхо ийнхүү унаснаар 11 даваа 2 унаатай болж башёг тэргүүлэгч гурван бөхтэй болоод байна. Маргааш Хакүхо нутагт нэгт бөх ёкозүна Какүрюү М.Анандтай барилдана. Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх ёкозүна Какүрюү М.Ананд барилдлаа. Тус хоёр бөх нийт 44 барилдснаас 23-д нь Харүмафүжи давж байсан бол Какүрюү 11-д нь давж байжээ. Өнөөдрийн барилдаанд Харүмафүжи аварга тун хараатай барилдаж зайлж, татаж давснаар ес дэх даваагаа авлаа. Харин Ананд унаснаар  10 даваа 3 унаатай боллоо. Маргааш Харүмафүжи Кисеносатотай барилдах бол Какүрюү М.Ананд Хакүхо М.Даваажаргалтай барилдана. Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараа Хакүхо М.Даваажаргал,  озеки Котошёогикү, М-11 Такаясү нар хоёр унаатайгаар тэргүүлж байна.