m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 10:04
152
"Vogue" сэтгүүлийн загалмайлсан эх Грейс Коддингтоны амьдрал уран бүтээл

Энэ удаагийн Гэрэл зураг түүх өгүүлнэ буландаа Америкийн загварын онгод шүтээн болсон Их Британи гаралтай Грейс Коддингтоны амьдрал уран бүтээлийг өгүүлэхээр бэлдлээ.  

Грейс Коддингтон нь 1941 онд Уэльсед төрж, өсжээ. Өсвөр насандаа Грейс загварын ертөнцөд хүчин зүтгэх хувь тавилантай гэдгээ эртнээс мэддэг байсан гэнэ. Өсвөр насандаа түүний гол зугаа нь "Vogue" унших байжээ. Түүний хотод сэтгүүл зардаггүй байсан тул тэрбээр шуудангийн газар сэтгүүлийн захиалга өгдөг байсан юм. Тэрбээр дугаар бүрийг алгасалгүй шимтэн уншдаг байсан гэдэг.

Тэрбээр өөрийгөө өнөөдрийн байр сууриндаа очно чинээн зүүдэлдэгүй байсан ба нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа "Би ийм зүйл болно чинээн зүүдэлж ч байсангүй. Миний ганц хүсдэг байсан зүйл бол манай хотод "Vogue" сэтгүүлийг худалдаалдаг  болохыг л мөрөөддөг байсан" хэмээн ярьж байжээ. 

Өнөөдрийн байр сууриа Грейс багаас нь эхэлсэн гэж болно. Загварын ертөнцөд хөл тавихын тулд тэрбээр "Vogue" сэтгүүлийн загварын тэмцээнд төрүүлж, Лондонд ирсэн байна. Тэрбээр шууд л гэрэл зурагчид болон сэтгүүлийн редакцад таалагдаж, бараг өдөр алгаласалгүй зураг авалтанд оролцдог байжээ. Гэвч 26 насанд тэрбээр автийн осолд орж, хараа нь муудсанаас болж загварын тайзнаас буусан байна. 

Үүний дараагаар Грейс "Vogue" сэтгүүлч дагалдах редактор хийж эхэлсэн гэнэ. Харин хэдхэн жилийн дараа фоторедакторын үүрэг гүйцэтгэх болжээ. Тус албан тушаалд тэрбээр 19 жил ажилласан юм. Дараа нь Грейс Нью-Йорк хот руу нүүж "Calvin Klein"-д ажиллах болжээ. 1988 онд тэрбээр Анна Винтурын удирдлаган дор Америкийн "Vogue"-д хөл тавьсан гэнэ. Энэ цагаас өнөөг хүртэл тэрбээр тус сэтгүүлийн ерөнхий захиралаар ажилласаар ирсэн юм. 

30 жилийн турш "Vogue" сэтгүүлд ажиллах хугацаандаа тэрбээр загварын нарийн мэдрэмж болоод чадварлаг уран бүтээлч болохоо нотолж, өөрийн авьяасаараа гайхагдсаар иржээ. 2009 онд түүний нарийн мэдрэмж болоод ажлын авьяасыг тодотгон харуулсан "Есдүгээр сарын дугаар" нэртэй "Vogue" сэтгүүлийн түүхийг харуулсан баримтад кинонд энэ нь тодоос тод харагддаг юм.

Грейс Коддингтон хоёр ч удаа гэрлэж байжээ. 2011 онд Грейс өөрийн 70 насны ойг тэмдэглэсэн аж. Тэрбээр одоо хэр нь "Vogue"-д ажилласаар байгаа юм.

 

Грейс Коддингтон дөрвөн настайдаа 

 

Грейс Коддингтон 1954 онд

 

 1959 он загвар өмсөгч Грейс 

 

 1964 он 

 

 1966 он "Vogue" сэтгүүлийн нүүрэнд 

 

Грейс Ив Сен-Лораны загварын шоуны үеэр . 1970 он.

 

 

 1982 он 

 

"Vogue" сэтгүүлийн хамт олон 2002 онд 

 

1992 онд Италийн "Vogue" -ийн нүүрэнд 

 

 1974 он 

 

 Нью-Йорк дахь сэтгүүлийн үдэшлэгийн үеэр "Vogue" 1992 он 

Карл Лагерфельдын хамтаар, 1974 он.

 

Анной Винтур, главным редактором Vogue USA

 

70 насны ойн баяраар