m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 11:08
162
ГССҮТ-ийн захирлыг энэ сарын 22-нд сонгоно

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 22-нд явагдахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргыг үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм.  Гэвч өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг А.Мөнхтайванд ажлыг  нь албан ёсоор хүлээлгэн өгсөн боловч тэрбээр хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг одоог хүртэл удирдлагагүй байгаа юм.