m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 11:33
48
Хар тамхитай тэмцэх товчооны гишүүдтэй уулзав

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг энэ сарын 14-ны өдөр АНУ-ын төрийн дипартаментийн харъяа Мансууруулах бодистой тэмцэх болон хууль хэрэгжүүлэх товчооны азийн хэсэг хариуцсан дарга Kate Szpila, болон зөвлөхүүд болох Shibani malhotra, David w.Purdy нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хар тамхитай холбогдох гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцэл, прокурор, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд гарч байгаа энэ төрлийн хэргийн талаар санал солилцох ярицлага хийлээ.

Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарыг сургах, дадлагжуулах мөрдөн байцаах, яллах, шүүн таслах арга туршлагаа хуваалцах хар тамхи мансууруулах бодисын талаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг сайжруулах шаардлага байгаа талаар танилцуулсан юм.

Хатагтай Kate Szpila, болон Shibani malhotra, David w.Purdy нар үргэлжлүүлээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах өөр бусад олон уулзалтыг хийх ажээ.