m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.26 05:45
55
Адам Лаллана бэртжээ

Өнгөрсөн улиралд "Соутхэмптон" клубт гайхалтай улирлыг өнгөрүүлж "Ливерпуль"-д 32 саяаар зарагдсан Адам Лаллана тун удахгүй эхлэх Премьер лигийн эхний тоглолтуудад оролцож чадахгүй боллоо. Тэрбээр бэлтгэлийн үеэр бэртэл авсан ба зургаан долоо хоног талбайд гарч чадахааргүй болжээ. "Ливерпуль" клубийн эмч нар түүнд хагалгаа хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Ийнхүү Англи залуу харамсалтайгаар шинэ багийнхаа өмнөөс Премьер лигийн эхний тоглолтонд оролцож чадахааргүй боллоо.