m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 01:04
56
Г.Сарангэрэлийн бие сайнгүй байна

Хар тамхи татсан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэрэгт  татагдаад буй Г.Сарангэрэлийг танихгүй хүнгүй болжээ. Түүнийг энэ хэрэгт нь саатуулан дөрвөн сар болсны эцэст шүүх хурлыг нь хийсэн боловч хавтаст хэрэгтэй нь өмгөөлөгч танилцаж амжаагүй гэх шалтгаанаар энэ сарын 28 хүртэл хойшилсон.

 

Шүүхээс түүнийг цагдан хорьсныг Г.Сарангэрэл эсэргүүцэн өнгөрөргч пүрэв гаригт амиа хорлохыг завдсан аж. Одоо биеийн байдал нь ямар байгаа талаар өмгөөлөгчөөс нь тодруулахад "Сайнгүй байна. Буруугүй гэдэг нь ойлгомжтой байтал хорьж, улмаар хорих хугацаа нь дууссан байхад шийдвэрээ цуцлахгүй байгаа нь манай үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Түүний бие сайнгүй байхад эмнэлэгт хэвтүүлэхгүй байна" гэв.