m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 03:36
129
Монгол охид "Алтан Гран-При"-д бахдам амжилт гаргалаа

Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” төвд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай зургаан бөх барилдсанаас дөрвөн бөх нь медалийн төлөө барилдаан хийж 55 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын жинд Б.Одончимэг нар мөнгө, 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргаж өнгөрсөн жилийн амжилтаа давтав. Энэ тэмцээнээс Б.Одончимэг урьд нь мөнгө, хүрэл медаль авч байжээ. Манай эмэгтэй бөхчүүд барилдааны эхнээс санаачилгыг авч барилдаж барилдааны төгсгөлийг сайн хийж байсан бол илүү өндөр амжилт гаргаж тэр ч бүү хэл алтан медаль авах бүрэн боломжтой байлаа.

48 кг-ын жинд Э.Нарангэрэлийн оросын бөх Е.Востриковатай, 69 кг-ын жинд Б.Одончимэгийн украиний бөх Алёна Махинятай хийсэн барилдаан сонирхолтой сайхан болж үзэгчдийн талархлыг хүлээж байлаа. Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, Бразил, Грек, Гүрж, Иран, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, Польш, ОХУ, Словак, Тажик, Узбек, Украин, Унгар, Финланд, Швед, Япон зэрэг 26 орны 260 гаруй бөх барилджээ. Энэ тэмцээн нь зарим бөхчүүдийн хувьд ирэх есдүгээр сард Узбек улсын Ташкент хотод ДАШТ-ний өмнөх том сорилго болжээ.

 

 

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг   1. 1. Мария Стадник /Азербайжан, олимпийн мөнгө, хүрэл,

               ДАШТ-ний алт, мөнгө/

2. Елена Вострикова /ОХУ/

3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/

3. Юки Ирие /Япон/

            Энэ жинд 11 бөх барилдсанаас манай бөх Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт молдавын бөх Эмилиа Будунуг 14:4 онооны харьцаагаар дийлж, мөнгөн медалийн төлөө оросын бөх Елена Востриковатай барилдаж 8:11 онооны харьцаагаар ялагджээ. Хүрэл медалийн төлөө азербайжаны бөх Кимала Алиеватай барилдаж 10:0 онооны харьцаагаар хожжээ.

53 кг   1. Мария Преволараки /Грек, ДАШТ-ний хүрэл медальт/

            2. Надя Шишко /Беларусь/

  1. Нанами Ирие /Япон/
  1. Жылдыз Ешимова-Туртбаева /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/

10. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо,

      залуучуудын дэлхийн аварга/

            Энэ жинд 12 бөх барилдсанаас манай бөх Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт японы бөх Нанами Ириетэй таарч 1:4 онооны харьцаагаар ялагджээ.

55 кг   1. Чихо Хамада /Япон/

            2. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/

            3. Катерина Гансар /Беларусь/

            3. Хэлэн Луис Марилиус /АНУ, ДАШТ-ний мөнгөн медальт/

            Энэ жинд долоон бөх барилдсанаас манай бөх П.Орхон нэгдүгээр тойрогт бөх казахстаны бөх Мариет Дунбаяваг 6:0, 4:0 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө беларуссын бөх Катерина Гансар барилдаж 16:6 онооны харьцаагаар ялсан байна. Алтан медалийн төлөө японы бөх Чихо Хамадатай өрсөлдөж 6:11 онооны харьцаагаар дийлджээ.

58 кг   1. Жанна Василенко /Украин, ДАШТ-ний алт, хүрэл медальт/

2. Маркензи Раган Аллисон /АНУ/

3. Эмесе Барка /Унгар, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Аяако Ито /Япон/

7. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб, Гавьяат тамирчин,

   ДАШТ-ний хошой хүрэл медальт/

            Энэ жинд 11 бөх барилдсанаас манай бөх Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт италийн бөх Сара да Колыг цэвэр дарж, хоёрдугаар тойрогт унгарын бөх Эмесе Баркатай барилдаж 6:6 онооны харьцаагаар хожигджээ.

60 кг   1. Юлия Раткевич /Азербайжан, олимпийн хүрэл,

                ДАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/

2. Касуки Сакагами /Япон/

3. Мариит Петро Олли /Финланд/

3. Жанна Малин Матссон /Швед/

63 кг   1. Елена Пирожкова /АНУ, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

2. Юрико Ито /Япон/

3. Юлия Ткач /Украин, европийн аварга/

3. Ирина Богданова /ОХУ/

69 кг   1. Мария Анна Франссон /Швед, дэлхийн аварга/

2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо,

   ДАШТ-ний хүрэл медальт/

3. Лаура Скужина /Латви/

3. Алёна Махиня /Украин/

            Энэ жинд 14 бөх барилдсанаас манай бөх Б.Одончимэг нэгдүгээр тойрогт украиний бөх Катерина Бургомистроваг 0:2, 2:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт оросын бөх Дариймаа Санжееваг цэвэр ялжээ. Харин мөнгөн медалийн төлөө украиний бөх Алёна Махинятай барилдаж хугацаа дуусахаас 12 секундын өмнө шийдсэн мушгих мэх хийж, дөрвөн оноо авч 6:4 онооны харьцаагаар дийлж, алтан медалийн төлөө шведийн бөх Мария Франсонтой барилдаж 0:2, 2:2 онооны харьцаагаар хожигджээ.

 

75 кг   1. Хирое Сузуки /Япон, азийн аварга/

            2. Аделина Грей /АНУ, ДАШТ-ний алт, хүрэл медальт/

3. Станка Златёва /Болгар, олимпийн хошой мөнгө,

    ДАШТ-ний таван алтан медальт/

3. Василиса Марзалюк /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/

5. Очирбатын Бурмаа / ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/

            Энэ жинд долоон бөх барилдсанаас манай бөх О.Бурмаа нэгдүгээр тойрогт америкийн бөх Аделина Мария Грейд 0:2, 2:1 онооны харьцаагаар дийлдэж, хүрэл медалийн төлөө болгарын бөх Станка Златёвад 1:4 онооны харьцаагаар хожигджээ.

МЧБХ, Д.Өлгийсайхан