m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 00:27
25
Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад өнөөдөр өндөрлөнө

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдийн институтын-ийн Хүндэт багш, ХААИС-ийн зөвлөх багш, профессор О.Чойжилсүрэнгийн нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын 17-р олимпиад өчигдөр эхэлсэн. Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын өнөөдөр дүнгээ гаргах юм. Олимпиадад  хот болон орон нутгийн 23 сургуулийн 115 оюутан оролцож байна. Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын  эхний шат өчигдөр явагдсан юм. Оюутнууд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүү ба зардлын бүртгэл, англи хэл гэсэн сэдвийн хүрээнд бие дааж шалгуулна. Уг шалгалт нь тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодох гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бол хоёрдугаар  шатанд оролцогч оюутнууд багаар кейс, дасгал дээр ажиллах юм. 10 оюутан, удирдагч багш, шилдэг сургуулийг шалгаруулах аж.