m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 08:04
241
Жирэмсэн vедээ шоколад их иддэг ээжээс төрсөн хvvхэд илvv инээдэг

Шоколаданд дурлагсад наашаа анхаарлаа хандуулаарай. Та бүгдэд дуулгах сайхан мэдээ байна. Эрдэмтэд бидний єдєр тутмын хэрэглээ болсон шоколад ирээдvйн эхчvvд, тэднийн мэндлэх vрсэд таатай нєлєє vзvvлдэг болохыг тогтоожээ.





Тэд жирэмсэн ба тєрсєн 300 эмэгтэй дээр туршилт хийсэн ба туршилтын явцад эхчvvдээс сэтгэл санааны байдлаа vнэлэхийг хvсээд, дараа нь тэдний идсэн шоколадны хэмжээг тооцоолж гаргасан байна. Ингээд хvvхдээ тєрvvлсэн эхчvvдээр хvvхдийнх нь зан байдалд зургаан сарын турш ажиглалт хийжээ. Yvний vр дvнд эрдэмтэд: “Эмэгтэйчvvд жирэмсэн vедээ шоколад байнга идвэл тєрєх хvvхдvvд илvv их инээдэг нь батлагджээ.





Тvvнчлэн хvvхдvvд шинэ нєхцєл байдалд учрах айдас, аймшгийг даван туулах чадвар сайтай, идэвхтэй болдог. Харин шоколад идээгvй эмэгтэйчvvд vл таних орчинтой танилцаж буй хvvхдvvдийнхээ талаар илvv их сэтгэл зовнидог” гэсэн дvгнэлтэд хvрчээ.
 Гэхдээ дээрх туршилт нь шоколадны vйлчлэлийн тогтолцоог бvрэн дvvрэн тайлаагvй нь мэдээжийн хэрэг бєгєєд тэр дундаа шоколадны найрлаган дахь химийн бvтээгдэхvvн эхэсээр дамжин хvvхдийн бие организмд шингэж vлддэг vv, эсвэл энд илvv нарийн нийлмэл урвал явагдаж байна уу зэрэг олон асуултууд нээлттэй хэвээр vлдэж байна.



Хар шоколадны сvvн шоколаднаас ялгагдах гол онцлог нь зvрхэнд тустай

Хар шоколадыг хэрэглэх нь сvvн шоколадыг бодвол зvрхний vйл ажиллагаанд таатай нєлєє vзvvлдгийг эрдэмтэд гаргажээ.
“Хар шоколад эрvvл мэндэд тустай. Харин энэ онцгой шинж сvvн шоколаданд байдаггvй” гэжээ.
Туршилтын явцад 12 оролцогч 100 г хар шоколад, 200 мл сvvтэй 100 г хар шоколад мєн 200 г сvvн шоколадыг янз бvрийн хугацааны зайтайгаар идсэн байна.





Цагийн дараа тэдний цусан дахь антиоксидант чанарыг хэмжихэд зvрх судасны євчнийг анагаах чадвартай антиоксидантын хэмжээ ойролцоогоор 20 хувь нэмэгдэж байжээ. Гэтэл сvvтэй хар шоколад, сvvн шоколад хэрэглэх vед дээрх vзvvлэлт илрээгvй байна. Судалгааны vр дvнд сvv нь шоколадны антиоксидант шинжийг бууруулдаг болохыг тогтоожээ.