m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 09:06
151
Хакүхо М.Даваажаргал 30 дахиа түрүүлж, домогт аваргуудтай айлслаа

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал  30 дахиа түрүүлж түүхэн амжилт үзүүллээ. Тэрбээр өнөөдөр 70 дахь аварга Харүмафүжитэй барилдлаа. Өнөөдрийн барилдаан түрүүлэх магадлалтай бөхийг шийдэх байсан учир олны анхаарлыг тун их татаж байсан юм. Барилдаан эхлээд Харүмафүжи аварга дэвжээний зах руу түрсэн боловч, Хакүхо хүч шавхан байж тогтоон барьцны илүүгээр зайлж хаялаа. Хакухо ийнхүү давснаар 30 дахиа түрүүлэх болзолоо хангасан юм. Харин 71 дэх аварга Какүрюү М.Ананд озеки Кисеносатотай барилдав. Хоёр бөхийн барилдаан эхлэхэд Какүрюү аварга тун хурдан босож, ямар ч зай өгсөнгүй ёрикири мэхээр 11 дэх даваагаа авлаа. Башёг Хакүхо аваргатай хамт тэргүүлж байсан озеки Котошёогикү өнөөдөр сакивакэ Гоэйдотой барилдаж түрүүлэх боломжоо алдлаа. Энэ барилдаанд озеки Котошёогикү сэтгэл зүй тун муу байсан учраас Гоэйдод амархан унасан юм. Энэ хоёр бөх монгол аваргуудын барилдааныг хүлээж байсан ч Хакүхо тэдэнд боломж олгосонгүй. Ийнхүү Нагоя башё өндөрлөж, Их аварга Хакүхо, Домогт аварга Тайхо, Чиёнофүжи нарын ард 30 түрүүтэй шил даран ирлээ.