m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 01:31
52
Алган дээрээ хөрөг оёулдаг хүн

Испанийн уран бүтээлч Дэвид Ката гэгч эр уран хатгамалын сонин төрлийг эрэлхийлжээ. Тэр өөрийн ойр дотны хүмүүсийг гарынхаа алган дээр утсаар оёсон байна. Энэхүү уран бүтээлээ арьсан доорх бүтээл гэж нэрлэжээ. Түүний гарын алган гэр бүлийн гишүүдээс гадна найз нөхөд хамтран ажиллагсад багш нар хүртэл оёгдсон аж. Алган дахь арьсны хамгийн өнгөн давхарга дээр оёх ба үүний дараагаар алганы арьс нөхөн сэргээгдэх үед л дараагийнхаа хүний дүрсийг оёх боломжтой байдаг тул багагүй хугацаа шаардагджээ. Мэдээж энэ нь тийм амархан зүйл биш бөгөөд гарын алга ахин дахин хүний хөргийг бүтээсний дараа нимгэрч дахин оёх үед багагүй өвдөлт мэдэрдэг аж. Гэхдээ Ката гарынхаа алган дээр өөрийн амьдралын түүхийг хамт өгүүлэлцсэн эрхэм хүмүүсийнхээ дүр төрхийг үлдээсэндээ баяртай байгаа гэнэ.