m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 12:08
135
Өмнөговийн даншиг наадамд юу болоод өнгөрөв

Өмнөговь аймагт Батмөнх даян хааны мэндэлсний 550 жил, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, заан Д.Баасандорж, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, начин Б.Чинзориг, Ш.Уламбаяр, Т.Энхтуяа, Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Л.Нямсүрэн, Л.Цэрэнтогтох, Ц.Одбаяр, Б.Сумъяа нарын хүчит 256 бөх барилдсан юм.

Уг наадамд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат аймгийн Пэрэнлэйжамцын Баярхүү найм даван түрүүлж, олон жил мөрөөдөж байсан аймгийн арслан цолондоо хүрлээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат аймгийн начин Л.Отгонбаатар, хүргэн ах улсын гарьд Б.Гончигдамбаараа долоо давж аймгийн начнаа заанаар солив.

Их шөвөгт улсын гарьд Д.Рагчаа, улсын гарьд Б.Гончигдамба нарын гарьдууд үлдсэн байна.
Дунд шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат сумын заан Төрмөнхийн Төгсдөлгөөн, Ноён сумын харъяат сумын заан Батхишигийн Хэрлэн, Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат сумын заан С.Дашдондов нар үлдэж, аймгийн начин цолтон боллоо.

Ийнхүү Өмнийн шаргал говийн дэвжээ ганц ч Улсын цолтой хүчит бөхийг "Ивээсэнгүй". Ингэж байхаар улсын цолтой бөхчүүдийг барилдуулаагүй байсан нь дээр юмсан. "Эдийн засгийн хямралын нэг шалтгаан нь "СУМЫН ЗААНУУД" их хэмжээний бэлэн мөнгө эргэлтэнд оруулалгүй, улсын цолонд өгөхөөр хадгалж байсан юм бишүү. Өндөр цолтнуудад хямрал их нөлөөлсөн байна" хэмээх онигоо гарчээ. Өндөр цолны төлөө ид барилдаж байгаа залуу хүчтэнүүд минь аз, хийморь тань харивал яана !!!!!

4-ийн даваа
Д.Рагчаа у.г - Б.Мандах-Эрдэнэ с.з
Б.Гончигдамба у.г - О.Бат-Эрдэнэ с.з
Ч.Санжаадамба у.з - Б.Хэрлэн с.з
Д.Баасандорж у.з - С.Дашдондов с.з
М.Өсөхбаяр у.з - Т.Төгсдөлгөөн а.н
Б.Батмөнх у.з - Л.Отгонбаатар а.н
Б.Соронзонболд у.з - Б.Амгаланбаатар а.з
Л.Пүрэвжав у.х - Ц.Анхчбаяр а.з
Ө.Бат-Орших у.х - Э.Нямаа а.з
Э.Энхбат у.н - П.Баяхүү а.з
Ш.Уламбаяр у.н - Б.Мижидүрэн а.а
Л.Нямсүрэн у.н - Э.Даш а.а
Б.Батсуурь у.н - Ш.Дарханбат а.а
Ц.Одбаяр у.н - Д.Цэрэндаваа а.а
Л.Цэрэнтогтох у.н - Д.Болдбаатар а.а
Н.Жаргалбаяр а.х.а - А.Хосбаяр а.х.а
5- ын даваа
Д.Рагчаа у.г - Н.Жаргалбаяр а.х.а
Б.Гончигдамба у.г - Л.Нямсүрэн у.н
Б.Соронзонболд у.з - Б.Хэрлэн с.з
Л.Пүрэвжав у.х- П.Баярхүү а.з
Ө.Бат-Орших у.х - С.Дашдондов с.з
Ш.Уламбаяр у.н - Л.Отгонбаатар а.н
Ц.Одбаяр у.н - Т.Төгсдөлгөөн а.н
Л.Цэрэнтогтох у.н - Ш.Дарханбат а.а
6-ын даваа
Д.Рагчаа у.г - Б.Хэрлэн с.з
Б.Гончигдамба у.г - Т.Төгсдөлгөөн а.н
Л.Цэрэнтогтох у.н - П.Баярхүү а.з
Л.Отгонбаатар а.н - С.Дашдондов с.з
7-ын даваа
Д.Рагчаа у.г - П.Баярхүү а.з
Б.Гончигдамба - Л.Отгонбаатар а.н
8-ын даваа
а.з П.Баярхүү түрүүлж а.н Л.Отгонбаатар үзүүрлэлээ