m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 01:41
34
Энэ жилийн хаврын тариалалт ирэх сарын1-нд эхэлнэ

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ жилийн хаврын тариалалт ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ. Тариалангийн гол аймгуудын хаврын тариалалтын зөвлөгөөнүүдийг хуваарийн дагуу энэ сарл дуусгах юм байна. Тус зөвлөгөөнөөр дулааны улирлын уур амьсгалын төлөв байдал, техник технологийн шинэчлэл нэвтрүүлэлт зэрэгтэй уялдуулан тариалангийн бүсүүдэд баримтлах технологийн зөвлөгөөг эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тэргүүний тариаланчдын туршлагад тулгуурлан боловсруулж тариаланчдад хүргэх аж. Энэ онд нийт 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн, төмс 198.1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9  мянган тонныг  хураан авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

            Н.Байгаль