m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:07
34
Унадаг дугуйн замтай болно

Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд дугуйн зам барих ажил энэ жилээс эхлэж байгаа. Хан-Уул дүүргийн нэг, хоёр гуравдугаар хороо, Баянгол дүүргийн  гурав, зургаадугаар хороогоор унадаг дугуйн зам тавих болж нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2014-2016 оны  хооронд 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын залуучуудын холбоо цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол байгуулах, унадаг дугуйн үйлдвэр Монголд байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн аж.