m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:13
44
Реал Мадрид "COPA DEL BALE" цомын эзэн боллоо

Испаний цомын тэмцээн буюу "Copa del Rey" тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Валенси хотод явагдлаа. Испаний хоёр шилдэг баг Барса болон Реалын тулаан дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Тоглолтын эхнээс л ширүүхэн эхэлсэн хоёр багийн довтолгоо ээлж дараалан үргэлжилсээр Анхель де Мариягийн гоолоор тооны харьцаа нээгдлээ. Барсагийн хаалгач Х.Вальдес энэ тоглолтонд үнэхээр үгүйлэгдэж байв. А.де Мариягийн цохилтыг хаахад боломжтой байсан боловч нөөцийн хаалгач Х.Пинто алдаж багаа хөөдөв. Хоёр багийн довтолгоо ээлжлэн үргэлжилсээр энэ удаа Барсагийн фанатууд баярлах ээлж ирэв Тоглолтын 68 дахь минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг залуу тоглогч Бартра мөргөж хаалганд зоосноор оноо тэнцлээ. Яг ийм шийдвэрлэх үед Мадрид хотноо 100 саяар газардсан Гарет Бэйл хэн бэ гэдгээ харуулж талбайн төв шугамны захаас гоцлон тоглолт хийсээр Бускетсийг хаадгачтай нь аргалж багтаа цом хүртэх эрх олголоо. Телевизийн тайлбарлагчид болон хэвлэлийнхэн "Копа дель Бэйл" хэмээн энэ тоглолтыг онцолж байна. Тоглолтын төгсгөлд Неймар шон онож азгүйтсэнээр энэ удаагийн "Эль Классико" өндөрлөлөө.