m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:39
54
Хоёр иргэн сураггүй алга болжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэ сарын 16-ны шөнөөс баруун болон төвийн нутгаар нойтон цас орсон юм. Үүний улмаас баруун аймгуудын ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон байна. Энэ талаар ОБЕГ-ын цаг уурын мэргэжилтэн Ч.Туяагаас тодруулхад "Их хэмжээний цас орсны улмаас зам даваа хаагдсан зүйл байхгүй. Орон нутгийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөлөөс шалтгаасан дуудлага ирээгүй. Өнөөдөр зүүн аймгуудад хур тунадас орно. Уг хур тунадас хоёр өдөр үргэлжлэх гэсэн төлөв гарсан. Ихэнх нутгаар хур тунадас орсон тул хуурайшилт багасаж, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдлээ" гэсэн юм.

Харин өчигдөр Улаанбаатараас-Мөрөн чиглэлд зорчиж байсан Улаанбаатарын харьяат хоёр иргэн сураггүй алга байна. Дээрх хоёр иргэний ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.