m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.28 08:18
55
Арсен Венгерийн герман шавь нар амарна

АНУ-ын Мэйжор лигийн "Ред Буллс" багтай нөхөрсөг тоглолт хийхээр ирээд буй "Арсенал"-ын дасгалжуулагч Арсен Венгер Дэлхийн аварга болсон Герман тоглогчдоо улирлын эхний тоглолтуудыг өнжинө гэлээ. Тэрбээр "Би Месут, Лукас, Пер нарт хангалттай амралт өгсөн. Яагаад гэвэл Дэлхийн аваргын финал долдугаар сарын 13-нд болсон, харин примьер лиг наймдугаар сарын 16-нд эхлэнэ. ФИФА-гийн зүгээс тэдэнд дөрвөн долоо хоногийн амралт өг гэсэн даалгавар надад өгсөн. Тиймээс бид яаж бүгдээрээ хамтдаа байж чадах билээ дээ" гэжээ.