m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:54
60
Украины цэргүүд Оросын тугийг мандууллаа

Энэ сарын 15-наас эхлэн жагсагчдад эзлэгдээд, Украиныг эсэргүүцэж буй Краматорск, Славянск, Донецк хотуудад Украин улсаас цэргээ илгээн эрс арга хэмжээ авч, энх тайвныг тогтоохоор ажиллаж байгаа билээ. Краматорскийн зүүн хэсэгт, Славянск хот орчимд Оросыг дэмжин жагсаж байгаа иргэдийн эсрэг 50 гаруй Украины цэрэг илгээжээ. Гэвч тэд ирсэн зорилгоо биелүүлж, тэдэнтэй тэмцэж, журам тогтоохгүй, зүгээр л машин дээрээ очин байцгааж байгаа аж. Учир нь цэргүүд “Энэ хүмүүс салан тусгаарлахыг оролдоогүй, террорист үйлдэл хийгээгүй зүгээр л энгийн байгаа мэт санагдаж байна. Тийм болохоор бид ямар нэгэн үйл ажиллагаа явуулах шаардлагагүй байна” гэжээ. Тэд өөрсдийн тугийг орхиж, зарим нь Оросын тугийг мандуулсан байгаа харагджээ.

Тэндхийн оршин суугчид машин техник болон тэдний зургийг авч, ярилцан энгийн л харьцаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Славянск хотын удирдлагыг жагсагчид авсан хэвээр, зарим замуудыг хаасан байгаа боловч Украинаас ирсэн цэргүүд энэ үйлдлийг зогсоохгүй байгаа аж. Харин Оросын зүгээс энэхүү цэрэг зэвсгийн хүчээр асуудлыг шийдэх гэсэн оролдлогыг буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

Г.Төгөлдөр