m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:17
57
Хоёр Элчин сайдыг баталлаа

УИХ-ын чуулган гишүүдээ хүлээсээр цагааса яльгүй хоцров. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нарыг тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм.

Энэ асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаас “Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны чиглэлээр эмэгтэйчүүдээ дэмжиж, Элчид сайдаар томилох гэж байгаад талархаж, дээрхи хоёр улстай гадаад харилцаагаа өргөжүүлэх таатан нөхцөл бүрдэж байгаа учраас байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн” юм гэсэн дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа илэрхийллээ. Санал хураахад 98 хувийн саналаар Ш.Батцэцэг, 87 хувийн саналаар Ч.Сосормаа нарыг томилохоор боллоо.

Г.Энхтуяа