m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:23
75
Экс ерөнхий сайд элит харшуудаар хөрөнгөө бүрдүүлжээ

Улс төрөөс гарсанаасаа хойш биеэ эмчлүүлнэ хэмээн АНУ-д амьдрах болсон экс ерөнхий сайд С.Баяр буурай орны сайд байсан гэхэд дэндүү баян амьдардаг нь тодорхой болоод байна. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн экс ерөнхий сайдын тансаг амьдралын талаар шуугиан газар авлаа. Тухайлбал, хэдэн жилийн өмнө худалдан авсан тансаг хаусаа зарахаар болсныг Монголд амьдарч байсан Америкийн иргэн нийтэлж байсан бөгөөд энэ нь түүний зарах гэж буй анхны тансаг харш биш. Тэрбээр 2010 онд хамгийн хямд байр нь 430,00 ам.доллараас эхэлдэг гэгдэх Блок Шоппер сайтаар дамжуулан өөр нэгэн байр зарсан байсан. Эдгээр байрнууд нь бүгд тансаг зэрэглэлийн дүүргүүдэд байрладаг элит хаусууд. Мөн С.Баяр энэ оны нэгдүгээр сард Нью-Йоркийн элит дүүрэгт байрлах тансаг харшаа нэг сая гаруй ам.доллараар үнэлсэн гэгддэг бөгөөд харин саяхныг хүртэл Вашингтонд амьдарч байсан байр нь 3,8 сая ам.доллараар үнэлэгдэх аж. С.Баяр чамгүй их хөрөнгө худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн наймааг ч гаргууд сайн хийдэг болсон экс сайд эх орондоо ч мөн дутахгүй үнэтэй , тансаг харшид амьдардаг нь ил болоод байгаа юм.