m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:24
62
Давхар дээлний асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

Монгол хүн дээлээ тайлах ёсгүй хэмээн МУГЖ С.Жавхлан Чингисийн талбайд уриа лоозон болон жагсах зуур Төрийн ордонд давхар дээлээ дан болох эсэхийг хэлэлцэх асуудал яригдав. УИХ-ын Шударга ёс эвсэлийнхэн энэ асуудлаар тав хоногийн завсарлага авсан байсан. Чуулганы явцад үргэлжлүүлэн гурван хоногийн завсарлага авах хүсэлтээ Н.Батцэрэг тавсьан боловч УИХ-ын даргаас зэм хүртээд авлаа. "Улс эх оронд шийдэх шаардлагатай амин чухал асуудал олон байна. Гэтэл та бүхэн дан, давхар дээл яриад сууж байж таарах уу. УИХ-ын даргын эрх мэдлийн асуудал учир энэ асуудлыг хэлэлцээд шийдэх ёстой" гэв. Чухам ямар шийдвэр гарсныг  дэлгэрэнгүй сурвалжлагаар хүргэх болно.

Г.Энхтуяа