m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.29 01:53
56
"Атлетико Мадрид" шилдэг тоглогчид элсүүлсээр байна

Францын шигшээ болон "Реал Сосьедад" клубын залуу тоглогч, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Aнтони Гриезманн 25сая еврогоор "Атлетико Мадрид"-ад ирэхээр боллоо. Өнгөрсөн улиралын аваргууд Диего Костаг явуулсан ч ийнхүү шинэ залуу тоглогчтой болж байна. "Атлетико Мадрид" болон "Реал Сосьедад" клубууд наймааны асуудлаар тохиролцоонд хүрчээ. Гриезманн эхлээд гэрээ байгуулахаасаа өмнө эмчийн үзлэгээр орох юм байна. Үүний дараа албан ёсоор баталгаажина гэнэ. Тэрбээр багийнхаа төлөө 179 тоглолтонд оролцохдоо 49 гоолыг оруулсан билээ. "Атлетико Мадрид" энэ зуны наймаагаар олон шилдэг залуусаар эгнээгээ өргөжүүлж байгаа ба аварга цолоо хамгаалах том зорилго тавиад байна.