m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:31
36
Манчестэрийн залуус оноо алдсаар байна

 

 

Английн Примьер лигийн нөхөн тоглолтууд өчигдөр явагдлаа. Тоглолт дутуу байгаа Манчестэр сити энэ өдөр талбайдаа Сандерлэнд багийг хүлээн авсан боловч оноо хувааж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан юм. Сандерлэнд багийн К.Викхэм хоёр гоол хийн Ситигийн залуусын төлөвлөгөөг тасалсан ба Фернандино болон Насри нар гоол хийгээд хүссэн үр дүнгээ авсангүй. Тоглолт дөнгөж эхлээд Ситигийн Фернандиньо гоол оруулан урам зоригтой эхэлсэн боловч хоёрдугаар хагасын төгсгөлд бүх зүйл шийдэгдсэн юм. Коннор Викхэм гайхалтай хоёр бөмбөг айлын хаалганд хийн Этихад цэнгэлдэх хүрээлэнг шоконд оруулсан ба түүний хоёр гоол шилдэг гоолын жагсаалтанд дээгүүр бичигдэх биз ээ. Самир Насригийн цохисон бөмбөг азаар орсон ба Сандерлэндийн хаалгач бага зэрэг азтай байсан бол Сити бүүр нэг оноогүй хоцрох байв. примьер лигийн өрсөлдөөн улам бүүр ширүүн болсоор Сити нэг тоглолт дутуу Ливерпүүлээс зургаан оноо дутуу явна.