m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:40
45
Соло эхнэртэй залуугийн хоёрдахь амьдрал болох уу?

“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго олон залуустай нэр холбогдсон ч онцгойлж хэнтэй нь ч дотносоогүй. Тэгвэл хамтлагаасаа ганцаараа ганц бие байсан тэрбээр дурлалт залуутайгаа учирсан гэнэ шүү. Түүний шинэхэн хайраар боловсрол сайтай боловсон залуу сонгогдсон бөгөөд монголын томоохон хуульчдын нэг юм байх. Сологийн хайрыг татсан энэ эрхэм соци нийгмийн үед дэд сайд байсан хүний том хүү бөгөөд гэр бүлтэй боловч эхнэрээсээ тусдаа амьдардаг, түүнээсээ ч салах нь тодорхой нэгэн гэнэ. Харин хэн гэдэг нь нууц хэвээр байгаа ч хааяа цэнхэр дэлгэцээр олон нийтэд мэдээлэл хийчихдэг бидний эчнээ танил гэх ч яриа байна. Ийн соло өөрийн ханхүүг өмнөх эхнэрээсээ салахыг хүлээн өдөр хоног тоолон суугаа сурагтай. Мөн удахгүй хуримын зар тараахыг ч үгүйсгэхгүй л юм.