m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:59
39
Н.Төгсцогт шийдвэрээ гаргажээ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксод хүч үзэхээр зэхэж буй талаарх мэдээлэл олны харамслыг дагуулж байсан билээ. Учир нь ирэх олимп болон дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлэх гол боломж бүхий ганц найдвар гэж хэлж болохоор гавьяат ийн шийдэх гэж буй нь олныг цочирдуулсан. Харин хүлээлт үүсгээд байсан энэ асуултын хариултыг Н.Төгсцогт саяхан албан ёсоор өглөө. Тэрбээр мэргэжлийн боксод тоглох хүсэлтэй байгаа бөгөөд ирэх олимп болон дэлхийн аваргад оролцсоныхоо дараа мэргэжлийн боксод нэг мөсөн орохоор шийдвэрлэсэн байна. Ямартай ч Н.Төгсцогт гавьяат хоёр жилийн дараа болох Риогийн олимп, Катарын дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцоно гэсэн баяртай мэдээ дуулгалаа.