m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:03
34
Эвертон топ дөрөвт багтах боломжоо алдлаа

Английн Примьер лигийн хүрээнд шилдэг дөрвийн тоонд багтахыг хичээж буй "Эвертон" баг өчигдөр нөхөн тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолтонд Арсеналын урд бичигдэж баяр хөөрт умбаж байсан баг энэ өдөр амжилтаа ахиулах гэж хичээсэн боловч чадсангүй. Тоглолтын 23 дахь минутанд хаалгандаа гоол алдаж эхэлсэн  "Эвертон" 49 дэх минутанд С.Данны цохилтыг алдаж тооны харьцаа 2:0 болов. Тоглолтыг эргүүлэх гэж тэд олон довтолгоо хийж, С.Нэйсмит гоол оруулан багийнхандаа итгэл найдвар бэлэглэлээ. Гэвч түүний хөдөлмөр талаар болж 73 дахь минутанд Кристалын Жером гоол хийж ялалтаа баталгаажуулав. Нэгэнт алдах юмгүй болсон Эвертончууд шуурган довтолгоо хийсээр К.Мираллас гоол хийн тооны харьцааг ойртуулсан боловч үлдсэн цагт дахин гоол орсонгүй. Ингэснээр Эвертон нэг оноо дутуу Арсеналын ард тавд бичигдэж байна.