m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:17
101
Жижиг Ганаа карьераа “зогсооно”

Жижиг Ганаа буюу жүжигчин А.Ганчимэг СТА цолоор энгэрээ мялаасан нь чамгүй их шүүмжлэл сайшаалыг дагуулаад авсан. Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалтаас ирсэн даруйдаа тус кинонд хамтран тоглосон залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй амрагийн харилцаатай болсноо зарласан билээ. Саяхан энэхүү хосыг хоёр тийш болсон гэх мэдээлэл хэвлэлээр бичигдсэн ч тэгэсгээд намжсан. Харин уг мэдээлэл худал бөгөөд хос хоёр удахгүй үрийн зулай үнэрлэх сурагтай. А.Ганчимэг үүнийгээ олон нийтээс ихэд нууцалж байгаа бөгөөд ирэх 5 дугаар сард нярайлах аж. Харин салсан гэх мэдээлэл түүний халхавч байсан гэнэ шүү. Ямартай ч хос удахгүй төрөх хүүхдээ хүлээн аз жаргалтай байгаа аж. Тиймээс А.Ганчимэгийн карьер хэсэг зогсох нь дээ. Гэсэн ч түүний найз залуу Б.Энхтүвшин хоёр жилийн гэрээтэй Солонгос улсад кино жүжигчинээр ажиллахаар явсан бөгөөд эхнэрээ нярайлах үеэр л нэг ирэх бололтой.