m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:17
31
Пакистаны Талибанууд галаа зогсооно гэв

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Наваз Шариф Талибанчуудыг цэгцлэх талаар амлалт өгч гурав дахь удаагаа сонгогдсон аж. Тэрбээр энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд Талибуудтай хэлэлцээр хийж байгаа билээ. Тэдний хэлэлцээр өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн. Хэдий хэлэлцээр явагдаж байгаа боловч Пакистан дахь Талибан бүлэглэлийнхэн өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн 40 хоногийн халдлагаа урьдын адил зохион байгууллаа. Гэхдээ Засгийн газар энэ үеэр Талибын олон гишүүнийг баривчилж, 50 гаруй гишүүнийг нь хөнөөсөн бөгөөд энэ үйл явдлын дараа Талибууд Пакистаны нутаг дэвсгэр дээрх халдлагыг зогсоож, цааш үргэлжлүүлэхгүй болсон талаар мэдэгдлээ. Хоёр талын хэлэлцээр одоо ч үргэлжилсээр байна.

Пакистаны Засгийн газар Талибаны хөнгөн хэрэгтэй зарим хоригдлуудыг сулласан гэнэ. Харин Талибанчууд олон мянган хоригдлуудыг суллаж өгөхийг хүссэн байна. Мөн Засгийн газарт “Улс орон даяар ислам хуультай болж, хууль бус овгийн бүсүүдээс цэргээ татах” санал тавьж байгаа учраас шинжээчдийн зүгээс “Энэ оролдлого бүтэлгүй болох болов уу” хэмээн таамаглаж байна.

Г.Төгөлдөр